Он гарсаар тавдугаар сарын 3-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийслэлийн хоёр дүүрэг, арван аймгийн 42 суманд, 78 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй ч эрсдэл өндөр хэвээр байна. Сүүлийн долоо хоногт гэхэд л Дорнод аймагт дөрөв, Завхан аймагт нэг, Хөвсгөл аймагт гурав, Хэнтий аймагт нэг, Сэлэнгэ аймагт нэг буюу нийт арван удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгуулсан ажээ.
Ой, хээрийн гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, найман автомашиныг авран хамгаалж, гурван айл өрхийн найман иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна.




