ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 33 шинэ тохиолдол нэг өдөрт батлагдлаа

Хуваалцах:
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний  33 шинэ тохиолдол нэг өдөрт батлагдлаа

ХӨСҮТ-өөс гаргасан мэдээллээр, 2026 оны тавдугаар сарын 5-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод 25, орон нутагт найман тохиолдол шинээр бүртгэгджээ. Эмнэлэгт 60 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 31 хүн байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5302 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3741, 5-9 насны 1908 хүүхэд, 15-19 насны 1812 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх