Сэрэмжлүүлэг: Ойн хачиг тавдугаар сараас идэвхжиж, 6-7 дугаар сард өвчлөл хамгийн өндөр байдаг

Хуваалцах:
Сэрэмжлүүлэг: Ойн хачиг тавдугаар сараас идэвхжиж, 6-7 дугаар сард өвчлөл хамгийн өндөр байдаг

Аялал зугаалгаар явах нь ихэсч байгаа энэ үед ХӨСҮТ-өөс хачигт халдвараас сэргийлэхийг зөвлөлөө.Тодруулбал, 

Манай улсад хачгаар дамждаг гурван төрлийн халдвар бүртгэгддэг байна. Үүнд,

-халдвар агуулсан малын хачигт хазуулахад хачигт риккетсиоз гэдэг нянгаар үүсгэгддэг өвчин,

-халдвар агуулсан ойн хачигт хазуулахад хачигт боррелиоз гэдэг нянгаар үүсгэгддэг өвчин,

-хачигт энцефалит гэдэг вирусээр үүсгэгддэг өвчин тусна.

Хачигт боррелиоз өвчнөөр бүх насныхан өвчилдөг бөгөөд  7.6 хувийг малчид эзэлдэг байна.

Харин Хачигт энцефалит

  • Нийт өвчлөгсдийн 73,6 хувийг 20–54 насны иргэд эзэлдэг ба
  • 67.9 хувийг эрэгтэйчүүд,
  • 9.8 хувийг малчид эзэлдэг ба өвчлөгсдийн хоёр хувь нас бардаг байна.

Дээрх хоёр халдвар нь манай орны Сэлэнгэ, Булган, Хэнтий, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумдын ойн бүсэд байгалийн голомттой байдаг. Иймээс мал хариулах, самар жимс , халиар, эмийн ургамал түүх, ажил эрхлэх үедээ голомтот ойд иргэд хачигт хазуулж, халдварт өртөх нь их аж.

Ойн хачиг нь тавдугаар сарын сүүлчээс идэвхждэг тул зургаа, долоодугаар сард өвчлөл хамгийн өндөр байдаг.

Илрэх шинж тэмдэг: Хачигт боррелиоз 

  • Голдуу хэвлий, суга, цавь, нурууны зөөлөн арьстай хэсэгт хачиг хазна, шигдэнэ, шарх үүсгэж, үрэвсүүлнэ.
  • Хачиг шигдсэнээс хойш гурваас дээш хоногийн дараагаас халуурна.
  • Толгой өвдөнө, ядарч, сульдана.
  • Гол шинж нь өвчлөгсдийн 20–30 хувьд хачиг хазсан хэсэгт нүүмэл улайлт гарна.
  • Цочмог үед эмчилгээ хийлгэхгүй бол архагшина.
  • Үе мөчний архаг үрэвсэл илэрнэ, яс хэврэгшинэ.
  • Саа, саажилт, тэнэгрэл илэрдэг.

Хачигт энцефалит

  • Хачигт хазуулснаас хойш 1-7 хоногийн дараагаас өндөр халуурна, толгой маш хүчтэй өвдөнө, бөөлжинө, цочромтгой болж, гэрлээс гялбана.
  • Нүдэнд хий юм харагдана, дэмийрнэ эсвэл унтаарна, унаж татна.
  • Нүүр эсвэл мөчдийн булчингаар өвдөнө, саажиж, нэг тал нь суларч мэдээгүй болно.
  • Зарим тохиолдолд “арьсан дээр шоргоолж гүйж буй мэт” мэдрэмж төрнө.
  • Гол шинж нь хүзүү, мөр, далны булчингууд саажна.
  • Хөл, гарын талласан, хос эсвэл дөрвөн мөчний саа илэрч, мэдээгүй болно, архагшина.
  • Тэнэгэрнэ, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдана 
  • Хэрхэн сэргийлэх вэ
  • Ойд орох бол ханцуй, өмдний шуумагт хачиг үргээгч цацах
  • Хувцсанд хачиг орвол авч хаях эсвэл арван минут халуунаар үлээлгэх 
  • Биед шигдсэн хачгийг эмнэлэгт хандаж, зөв авахуулах
  • Ямаа, үхрийн түүхий сүү, мах , цус хэрэглэхгүй байх
  • Тод өнгийн хувцас өмсөж, хачиг наалдсан бол авч хаях
  • Хаврын улиралд толгойн үсэнд хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгах
  • Хачигт хазуулсан бол эмнэлэгт яаралтай хандах
  • Хачигт энцефалитын байгалийн голомтот ойн бүсэд амьдардаг, тогтмол зорчдог, ажил эрхэлдэг бол вакцин тариулах

Эх сурвалж: ХӨСҮТ


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх