
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15.546 хүрч нийслэлд 12.407, орон нутагт 3139 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 22 болжээ.
ХӨСҮТ-өөс гаргасан мэдээллээр, 2026 оны долоодугаар сарын 15-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгджээ. Одоогоор эмнэлэгт 11 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн нийслэлд зургаа, орон нутагт таван хүн хэвтэн эмчлүүлж байна. Харин гэрийн хяналтад хоёр хүн байгаа аж.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд өвчлөл 5503 хүрчээ. Мөн 0-4 насны 3942, 5-9 насны 2030 хүүхэд, 15-19 насны 1874 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.




