Улсын хэмжээнд өнөөдөр 12:00 цагийн байдлаар Булган аймагт гарсан ойн хоёр гал түймрийг цурамд орууллаа. Тухайлбал,
-Булган аймгийн Тэшиг сумын “Зүүн согоот”-д гарсан ойн гал түймэр,
-Булган аймгийн Тэшиг сумын “Тасархайн давааны ам”-д гарсан ойн гал түймрийг Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 67 хүн, 11 автомашинтайгаар ажиллаж цурамд орууллаа.
Он гарсаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 46 суманд, 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгууллаа.




















































































