Зэсийн үнэ Ойрхи Дорнодын тодорхойгүй байдлаас болж дээд амжилт тогтоогоод байна

Хуваалцах:
Зэсийн үнэ Ойрхи Дорнодын тодорхойгүй байдлаас болж дээд амжилт тогтоогоод байна

Ормузын хоолойг хэрхэн нээх болон АНУ, Ираны хооронд үүссэн мухардлаас үүдэлтэйгээр зэсийн үнэ сүүлийн сар гаруйн хугацаанд хамгийн өндөр өсөлтийг үзүүлж байна. Хөрөнгийн биржийн үнийн нэгдсэн үнэлгээ баасан гарагт бүх цаг үеийн дээд цэгт хүрч хаасны дараа Лондоны металлын бирж дээрх бүх гол металлын хэлцлүүд өссөн байна.

 Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранаас ирүүлсэн энхтайвны саналыг "бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй" хэмээснээс хойш зэсийн үнэ 2.7 хувиар өсөж, нэг тонн нь 13,943 ам.долларт хүрсэн нь нэгдүгээр сарын 29-нд1 3,618 ам.долларт хүрч байсан дээд ханшаа давсан шинэ рекорд үнэ юм. Зэсийн үнэ 2025 оны сүүлчээс хойш ойролцоогоор 12 хувиар  өссөн байна.

“Citigroup Inc”-ийн шинжээчдийн үзэж байгаагаар эрчим хүчний шилжилт ба хамгаалалтын металлын эрэлт хэрэгцээ нийлүүлэлтийн эсрэг салхитай зэрэгцэн Ормузын хоолойг удаан хугацаагаар хаахад хүрвэл зэсийн ханш улам өснө гэдгийг онцолсон байна. Ормуз хаагдсан нь Персийн булангийн хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрүүд болон хүхрийн нийлүүлэлтээрээ бүс нутгаас хамааралтай никель үйлдвэрлэгчдэд ч нөлөөлж байна. 

https://www.mining.com/web/copper-price-shrugs-off-middle-east-uncertainty-to-near-record-high/


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих