УЛС ТӨРОнцлох

Х.Нямбаатар: С.Цэнгүүн өөрөө монгол гэрт дулаалга хийгээд хатуу түлш түлэхгүй өвөлжөөрэй

Хуваалцах:
Х.Нямбаатар: С.Цэнгүүн өөрөө монгол гэрт дулаалга хийгээд хатуу түлш түлэхгүй өвөлжөөрэй

Хотын дарга асан Х.Нямбаатар УИХ-ын гишүүн С.Цэнгүүнд хандан цахим хаягтаа байр сууриа илэрхийлжээ.

 

Тэрбээр "Бүрэн эрхийн хугацаа нь талдаа ороход хорин хэдэн удаа ч гэнэ үү гадаадаар зугаалж ирээд анхныхаа ганц хуулийг батлуулсан гэж хөөрцөглөх. Яг үнэндээ өмнөх үүрэгт ажлаа хий гэж надаар үглүүлэн байж нэг юм хийх шиг боллоо. Сүүлийн үед тэр гишүүн цэцэрлэгийн хүүхдийн түвшний юм ярьсаар л, нөгөө л Нямбаатартай ноцолдсоор л... Улаанбаатар хотын иргэд өнгөрсөн өвөл яаж өвөлжсөнийг уушгиараа гэрчилнэ гэдэгт итгэлтэй байна. Кокс түлэхгүй дулаалга хий гэсэн байна лээ, тэр хүн өөрөө монгол гэрт дулаалга хийгээд хатуу түлш түлэхгүй өвөлжөөрэй гэж хэлмээр байна. 

Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна. Тэр нэхээд байгаа гэрээг одоо эрх барьж байгаа эрх мэдэлтнүүдээс нэхэж ав" хэмээжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих