
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн тухай Засгийн газрын тогтоолыг батлав. Шинэчлэлийн хүрээнд төрийн өмчит 14 компанийг татан буулгаж, давхардсан 260 орон тоог цомхотголоо. Дарга нарын тоог цөөлснөөр захиргааны зардал арван хувь, түрээсийн зардал 30 хувиар буурч, жил бүр 67.3 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдэж байгаа аж. Тодруулбал,
Өнөөдрөөс эхлэн "Эрдэнэс Монгол" нэгдэл "Чингис хаан үндэсний баялгийн сан" нэгдэл болж, хуульд заасны дагуу уурхайн бус хөрөнгийн удирдлагын компани боллоо.




