Туул голд 7, 11 настай хоёр хүүхэд осолджээ

Хуваалцах:
Туул голд 7, 11 настай хоёр хүүхэд осолджээ

Нийслэлийн хэмжээнд он гарсаар Туул голд таван том хүн, хоёр хүүхэд голын усны ослоор амиа алдаад байна. Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага  нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тухайлбал, энэ сарын 6-ны өдөр Хан-Уул дүүрэг YIII хороо, Яармагийн гүүрийн хойно хүүхэд усанд живж алга болсон гэсэн дуудлага 18:29 цагт ирүүлжээ.  Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүн ослын газарт очиж долоо, 11 настай хоёр хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, осолдож нас барсан байдалтай олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Ойрын өдрүүдэд халуун өдрүүд үргэлжилж, зарим үед түр зуурын аадар бороо орохыг ЦУОШГ-аас сэрэмжлүүллээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх