16 настай охины амийг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг УДШ Хяналтын шатны хуралдаанаараа хэлэлцэнэ

Хуваалцах:
16 настай охины амийг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг УДШ Хяналтын шатны хуралдаанаараа хэлэлцэнэ

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны долоодугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцлээ.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хууль хэрэглээний зөрүүг арилгах болон тус зүйлийн 1.2-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлд хамаарч буй тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Эргэн сануулахад, анхан шатны шүүхээс Ц. Давгадоржийг 32 настай Т.З, 16 настай Ч.Ш нарыг амийг хөнөөсөн улмаар амь хохирогч Ч.Ш.-г алсны дараа цогцсыг нуух, зөөвөрлүүлэх үйлдэл хийлгэхийн тулд Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг сүрдүүлж, заналхийлсэн гэж үзэн Ц.Дагвадоржид хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноож, Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагаатгасан. 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээгээд байсан юм. 

Улсын Дээд шүүх


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх