Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Шүүх эрх мэдэл гэдэг нь шүүхийн болон шүүгчийн эрх мэдэл биш. Монгол Улсын нэрийн өмнөөс шударга ёс болон хуулийг сахиулахад зорьсон ард түмний мэдэл юм. Үүнийг хэрэгжүүлэгч нь шүүх, шүүгч бид юм.
Шинэчлэл, өөрчлөлт нь нэг удаа, нэг хэсэг хүн хийгээд дуусдаг ажил биш. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд шүүх шаардлагатай цаг тухай бүрд өөрчлөлт, шинэчлэлийг хийж урагш тэмүүлж ирсэн. Өнөө ч энэ үйл явц ид өрнөж байна. Цаашид технологийн хөгжлийг шүүн таслах ажиллагаанд өргөн ашиглах нь гарцаагүй ч хүнлэг байх, та бидний өмнө хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх гэж ирсэн иргэн, хуулийн этгээд хэний ч өмнө шүүх, шүүгч чин сэтгэлээсээ хичээн ажиллаж байна, ажилласаар ч байх болно гэдгийг харуулах нь бидний Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг юм" хэмээв.