Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Ч.Хосбаярыг санал болгожээ

Хуваалцах:
Улсын Дээд шүүхийн  Ерөнхий шүүгчид Ч.Хосбаярыг санал болгожээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын томилсон УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өчигдөр буюу зургаадугаар сарын 2-ний өдөр дуусав. Улиран томилж болох эрх зүйн орчинг ҮХЦ бүрдүүлж өгсөн ч хөшигний ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УДШ-ийн Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаярыг санал болгожээ. Ч.Хосбаяр 2015 онд Ц.Элбэгдоржийн зарлигаар УДШ-ийн шүүгч болж байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд шүүгч байхдаа нийгмийн анхааралд орсон дуулиант олон хэргийг шүүж, олонд танигдсан юм. 


Шинэ Ерөнхий шүүгчийг томилох асуудлыг өнөөдөр Дээд шүүхийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон. Хуулиараа Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг тодруулан Ерөнхийлөгч УИХ-д танилцуулснаар томилгоо албажих учиртай билээ.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх