Сэлэнгэ мөрөнд хөл алдсан 22, 23 настай дөрвөн залууг аварчээ

Хуваалцах:
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан 22, 23 настай дөрвөн залууг аварчээ

Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн нутаг Сэлэнгэ мөрний гүүр хэмээх газарт (аймгийн төвөөс зүүн хойд зүгт 132 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км, ангийн байрлалаас зүүн урд зүгт гурван км) Улаанбаатар хотоос Хялганат сумын чиглэлд найман хүн, хоёр автомашинтай амарч явжээ. Тэд Сэлэнгэ мөрний усанд сэлэхээр ороод дөрвөн хүн нь хөл алдаж юмнаас зүүгдсэн байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 23-ны өдрийн 15:09 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь 50 дугаар ангийн алба хаагчид  найман метрийн зайтай голын усанд байсан иргэн 23 настай эрэгтэй Ж, М, 22 настай, эрэгтэй М, Ц нарыг моторт завиар очиж, аюулгүй газар эсэн мэнд гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх