Баянзүрх дүүрэгт аммиак алдагдсаныг саармагжуулжээ

Хуваалцах:
Баянзүрх дүүрэгт аммиак алдагдсаныг саармагжуулжээ

Аммиак алдагдсан тухай мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид газар дээр нь ажиллаж, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидтай хамтран шалгалт хийжээ.

Шалгалтаар Баянзүрх дүүргийн X хороонд байрлах нэр бүхий ХХК-ийн хөргүүрийн агуулахын техникийн өрөөнд аммиак алдагдсаныг тогтоосон байна. Улмаар холбогдох байгууллагууд хамтран шуурхай арга хэмжээ авч, аммиакийн алдагдлыг саармагжуулжээ. Тус агуулахыг н2013 онд барьсан, 240 ам метр талбайтай бөгөөд хөргөлтийн системд ашигладаг аммиак техникийн доголдлын улмаас алдагдсан нөхцөл байдал үүссэн байна.Мөн шалгалтаар тус аж ахуйн нэгжийн аммиак ашиглах химийн бодисын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаныг тогтоожээ. Иймд уг зөрчлийг шалгуулахаар холбогдох материалыг Экологийн цагдаагийн албанд шилжүүлсэн байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх