ҮСХ: Ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 13.4 мянгаар өссөн

Хуваалцах:
ҮСХ: Ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 13.4 мянгаар өссөн

Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос 2026 оны эхний долоон сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг өнөөдөр танилцууллаа. 

Ажиллах хүчний судалгааны 2026 оны хоёрдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 61.5 (1.4 сая) хувь нь ажиллах хүч, 38.5 (906.2 мянга) хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам аж.

Ажиллах хүчний оролцооны түвшин 61.5 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.4 нэгж хувиар буурсан ба нийт 1.4 сая ажиллах хүчний 94.5 (1.3 сая) хувийг ажиллагч, 5.5 (79.3 мянга) хувийг ажилгүй иргэн бүрдүүлж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар 58.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс нэг нэгж хувиар буурчээ. 

Ажилгүй болон идэвхгүй байгаа гол шалтгаанууд

Ажилгүй иргэд (79.3 мянга):

  • 32.9 хувь — Ажил хайгаад олдохгүй байгаа
  • 12.2 хувь — Суралцдаг
  • 9.9 хувь — Улирлын чанартай                           
  • 7.7 хувь — Мэргэжил, туршлагагүй
  • 6.1хувь — Жирэмсэн / хүүхэд асарсан гэжээ.
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх