Т.Доржханд: Монголд хиймэл оюун ухааны дата төв байгуулах боломжийг бүрдүүлнэ

Хуваалцах:
Т.Доржханд: Монголд хиймэл оюун ухааны дата төв байгуулах боломжийг бүрдүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Шадар сайд Т.Доржханд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Эрчим хүчний асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Бид газрын доорх нүүрсийг хэрхэн ашиглах вэ гэдэгт шийдэл олох ёстой. Нүүрсийг шингэрүүлье гэхээр хугацаа маш их шаарддаг. Тэгэхээр эрчим хүчний нүүрс ашиглахын тулд газрын дор станц бариад, дата төвөөр дамжуулан өгөгдлийг олон улсад зарна гэдэг санаа байгаа юм билээ. 

Манай улсад крипто дата төв байгуулах боломжтой. Үүнд сэргээгдэх эрчим хүч шаардлагагүй. Нүүрсний эрчим хүч байхад л хангалттай. Ирээдүйд бид эдийн засгийг солонгоруулах ёстой гэж ярьдаг учраас ирээдүйд дата төвүүдийг барих боломжийг бүрдүүлнэ. Дата төвүүдийн хамгийн хэцүү нь хөргөх систем байдаг бол манай улс хүйтэн сэрүүн бүстэй, дөрвөн улиралтай учраас давуу тал болно. Уйгагүй хөөцөлдөж, зүтгэсний эцэст ажил хэрэг болгохоор болсон. Ирэх долоо хоногт 130 орчим улсын НҮБ-ын удирдлагууд болон бизнесийн томоохон төлөөлөл ирнэ. Монгол Улс дан ганц байгаль орчны асуудал бус гадны хөрөнгө оруулалт татах нөхцөлийг бүрдүүлэх юм" гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх