COP17 буюу Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн талуудын XYII Бага хурал долоо дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдрийн тухайд цэнхэр бүсэд хөтөлбөр байхгүй тул амарч байгаа аж. Харин иргэд олон нийтэд нээлттэй ногоон бүс хэвийн ажиллаж байна. Мөн цэнхэр бүс амарч байгаа тул зочид, төлөөлөгчдийн зочид буудлууд руу үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээ амрахыг зохион байгуулагчдаас санууллаа. Маргааш цэнхэр бүсийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.





























































































