
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын XYII Бага хурал 11 дэх өдрөө үргэлжилж байна. Бага хурал “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрсний өдөр”-өөр өнөөдөр үргэлжилнэ. Үүний хүрээнд хөрснөөс хүнс, бэлчээрээс мал аж ахуй, нөхөн сэргээлтээс тогтвортой үйлдвэрлэл хүртэлх харилцан уялдаатай асуудлуудад төвлөрнө.
Энэ өдрийн хэлэлцүүлэг таван үндсэн сэдэвт төвлөрнө. Үүнд:
1) тэсвэртэй хүнсний тогтолцооны суурь болох хөрсний эрүүл мэнд;
2) хөрсний эрүүл мэндийн үнэлгээ, мониторинг болон нотолгоонд суурилсан мэдээллийн тогтолцоо;
3) хүн төвтэй, хүртээмжтэй өртгийн сүлжээ;
4) хөрсний эрүүл мэнд болон хүнсний тогтолцооны өөрчлөлтийг дэмжих санхүүжилт, хөрөнгө оруулалтыг дайчлах;
5) бодлогын уялдаа болон яамд хоорондын зохицуулалт
Илтгэгчид:




