Г.Лхагвадорж: Мах авдаг хүнгүй болж, “ясны цэг” гэдэг тусдаа лангуу гарсныг худалдагчид ярьж байна

Хуваалцах:
Г.Лхагвадорж: Мах авдаг хүнгүй болж, “ясны цэг” гэдэг тусдаа лангуу гарсныг  худалдагчид ярьж байна

Ардчилсан нам 4:11 мэдээллийн цагаараа иргэдийн худалдан авах чадвар муудаж, инфляц өссөөр байгаа болон шатахууны нөөцийн хомсдол зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр

АН-ын Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж,

Ардчилсан намын зүгээс Төсвийн тодотголоо оруулж ирэхийг шаардсан. Хэдийнэ оруулж ирсэн ч энэ арав хоногт хэлэлцсэнгүй, хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй  байна. Яаралтай ээлжит бус чуулган зарлаж Төсвийн тодотгол, ирэх оны төсвөө хэлэлцэх ёстой. Өнөөдөр иргэдийн амьдрал хэцүү байна. Нэг зах, худалдааны төв рүү ороод асуухад л худалдагчид нь иргэд мах, тосоо граммаар авч байна гэдгийг хэлсээр байгаа. Энэ бүгд улс төржилт биш бодит байдал.

Мөн Ардчилсан нам данхайсан төрөө цомхотгож, 20 сайдыг цөөлөх шаардлагыг тавьсан. Өнөөдрийн шатахууны үнийн өсөлтөөс хамаарсан инфляцын өсөлт хараахан мэдрэгдэж эхлээгүй байна. Удахгүй  мэдрэгдэж эхэлнэ. Иргэдийн худалдан авах чадвар муудаж, мах авах хүн ховордож, "Ясны цэг" гэдэг тусдаа лангуу гарсныг худалдагчид ярьж байна.  

Ардчилсан намын дэд дарга Н.Ганибал,

Өнөөдөр нөхцөл байдал хүндэрч,  үнэ өсөж, хомсдол үүсэхдээ хүрэв гээд харвал Засгийн газрын алдаатай бодлогын үр дүн юм. Салбарын яам, сайд нь буруу бодлого явуулсан учраас ийм нөхцөл байдалд хүрчихээд байна. Засгийн газар ард иргэдээ хөдөө яв, амар, шатахуун тасалдахгүй гэж Г.Дамдинням сайд нь мэдэгдчихээд иргэдийг хөдөө явсны дараа хомсдол үүсчихсэн. Шатахууны нөөцийг хэрхэн бүрдүүлж, хомсдолд хүргэхгүй байх вэ гэдгийг урьдчилан тооцоолох боломжтой байсан. Дарга, сайд нар өөрсдөө наадам хэсэж явснаас бодлого, шийдэл гаргаагүй.

Хичээлийн шинэ жил дөхөж байхад ард түмэн хичээлийн хэрэглэл бэлдэхэд ч хүндхэн боллоо. Нэг хүүхдийн хичээлийн хэрэгслийг багадаа 700 мянган төгрөгөөр бэлдэнэ гээд харвал гурван хүүхэдтэй айлынх хэд болох вэ. Ийм эдийн засгийн хүнд нөхцлөөс шалтгаалж иргэд зээл авч л шийдэж байна. Цалин, өрхийн орлого иргэдийн амжиргаанд хүрэхгүй байгаа учраас зээл өнөөдөр Монголд хэрэгцээ болчихлоо. Нэг марзан сайдаас болж иргэд элгээрээ хэвтэхдээ туллаа. Тиймээс одоогийн Засгийн газрын Ардчилсан намын зүгээс огцруулъя гэж байгаа юм гэв. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх