Г.Дамдинням: Н.Ганибал дарга аа, ирээд бүх үнэ, импортын мэдээг нүдээрээ харж, тооцохыг урьж байна

Хуваалцах:
Г.Дамдинням: Н.Ганибал дарга аа, ирээд бүх үнэ, импортын мэдээг нүдээрээ харж, тооцохыг урьж байна

Ардчилсан намаас нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр тус намын дэд дарга Н.Ганибал "Наадмын дараа Г.Дамдинням сайд "Хотоо чөлөөл, яв, амар. Шатахуун хангалттай" гэх алиа марзан мэдэгдэл хийгээд байсан. Гэхдээ бодит байдалд энэ нь шатахууны үнийг өсгөх гэсэн Засгийн газрын бодлого байсан гэж хардаж байна" гэсэн юм.

Түүний энэхүү байр суурьтай холбоотойгоор АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Ямар тэнэг нь өөрийгөө гөвүүлээд суух юм  хийх вэ дээ. Н.Ганибал даргыг ирээд бүх үнэ, импортын мэдээг нүдээрээ харж, тооцож үзэхийг урьж байна. ОХУ-ын импортын хэмжээ 40 хувь унасан учир үүссэн хомсдол. Наадмын өдрүүдэд ямар ч асуудал үүсээгүй" гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх