С.Бямбацогт: Орон сууцны залиланд 3111 хүн хохирч, хохирол 107.7 тэрбумд хүрсэн тул хуулийг яаралтай хэлэлцэнэ

Хуваалцах:
С.Бямбацогт: Орон сууцны залиланд  3111 хүн хохирч, хохирол  107.7 тэрбумд хүрсэн тул хуулийг яаралтай хэлэлцэнэ

Ирэх есдүгээр сарын 15-нд Намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Үүнтэй холбоотойгоор тус чуулганаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ. Тэрбээр "2026 оны наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар орон сууцны залилангийн улмаас 3111 иргэн хохирогч болж, хохирлын хэмжээ 107.7 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ бол зөвхөн хөрөнгө мөнгөний асуудал биш. Энэ бол олон мянган иргэний хөдөлмөр, мөрөөдөл, сэтгэл зүй, цаг хугацаатай холбоотой асуудал юм.

Хуулийг амьдралд бодитоор хэрэгжүүлж, иргэнээ хамгаалдаг байх учиртай. Тиймээс УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ.

Хуулийн төсөл нь орон сууцны захиалгын үйл ажиллагааг ил тод болгох, нэг байрыг давхардуулан худалдах эрсдэлийг бууруулах, иргэд гэрээ байгуулахаасаа өмнө хэрэгцээт мэдээллээ нээлттэй шалгах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Бидний хийх эрх зүйн шинэчлэлийн зорилго бол залилуулсны дараа шийдвэрлэх бус залилан гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх юм" гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх