Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад уулзана

Хуваалцах:
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад уулзана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад уулзана. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Владивосток хот дахь Алс Дорнодын холбооны их сургуулийн кампуст зохион байгуулах юм байна. 
Уулзалтаар хоёр улсын харилцааны гол асуудал болох эрчим хүч, тээвэр, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэх ба монгол хүүхдүүдэд орос хэл заах, суралцах боломжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах аж. Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
 

Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх