УИХ дахь улс төрийн намууд өнөөдөр хуралдаж, тулгамдаад буй төсвийн төсөл болоод бусад асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, ХҮН-ын зөвлөл хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, ХҮН намын Төлөөлөх зөвлөл хуралдаж, "ЗГ-ын тогтвортой байдлыг дэмжих тухай" тогтоол гаргажээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэдэгт байр суурь нэгдсэн байна. Мөн ХҮН философч С. Молор-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлнэ гэсэн албан ёсны байр сууриа илэрхийлээгүй, тийм асуудал байхгүй гэлээ.

























































































