"Apple"-ийн анхны эвхэгддэг "iPhone" ирэх сарын 23-наас худалдаанд гарна

Хуваалцах:
"Apple"-ийн анхны эвхэгддэг "iPhone" ирэх сарын 23-наас худалдаанд гарна

"Apple" жил бүрийн намрын шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ 09 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулж, шинэ төхөөрөмжүүдээ танилцууллаа. Энэ жилийн арга хэмжээний хамгийн том онцлох бүтээгдэхүүн нь "Apple"-ийн анхны эвхэгддэг  "iPhone Duo" байв. Түүнчлэн "iPhone 18 Pro", "iPhone 18 Pro Max", "Apple Watch Series 12", "Apple Watch Ultra 4" болон "AirPods 5"-ыг дэлгэсэн байна. 

Энэ удаагийн арга хэмжээний хамгийн том шинэ бүтээгдэхүүн нь "iPhone Duo" байв. Apple ийнхүү Samsung, Google, Huawei зэрэг үйлдвэрлэгчдийн хэдэн жилийн өмнөөс өрсөлдөж эхэлсэн эвхэгддэг ухаалаг утасны зах зээлд анх удаа орж байна.

Шинэ iPhone нь ном буюу паспорт шиг хажуу тийш дэлгэгддэг хийцтэй. Хаалттай үедээ ердийн ухаалаг утас шиг ашиглах боломжтой бол дэлгэхэд илүү том дэлгэцтэй төхөөрөмж болж хувирах юм байна.

Гол үзүүлэлтүүд:

  • Гадна дэлгэц: 5.4 инч
  • Дотор дэлгэц: 7.6 инч
  • Процессор: A20 Pro чип
  • Камер: 48MP Fusion үндсэн болон 48MP Fusion Ultra Wide камер
  • Батарей: 44 цаг хүртэл ашиглах боломжтой
  • Их бие: Grade 5 титан
  • Санах ой: 2TB хүртэл
  • Эхлэх үнэ: 1,999 ам.доллар
  • Урьдчилсан захиалга: Аравдугаар сарын 16
  • Худалдаанд гарах өдөр: Аравдугаар сарын 23

Эвхэгддэг утасны хамгийн түгээмэл асуудлуудын нэг нь дэлгэцийн нугалаас болон нугасны хийц байдаг. Apple дэлгэцийн нугалаасны харагдах байдлыг багасгах шинэ гадаргуу, сайжруулсан олон бүрэлдэхүүнтэй "precision hinge" системийг ашиглажээ. Ингэснээр iPhone-ийн үндсэн хэлбэр бараг хорин жилийн дараа хамгийн том өөрчлөлтөө хийж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих