НИТХ-ын ээлжит бус хурлаар үнэт цаас гаргахыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэнэ

Хуваалцах:
НИТХ-ын ээлжит бус хурлаар үнэт цаас гаргахыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар ээлжит бус XIV хуралдааныг есдүгээр сарын 14-ний даваа гарагийн 09.00 цагаас хуралдуулахаар товлолоо.

Хуралдаанаар:

  • Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай ( I хэлэлцүүлэг )
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай ( I хэлэлцүүлэг)
  • Нийслэлийн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх тухай
  • Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай
  • “Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ( I хэлэлцүүлэг )
  • Нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай ( I хэлэлцүүлэг)
  • Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
  • Төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх