АН ирцээр далайлган Засгийн газрыг огцруулах уу...

Хуваалцах:
АН ирцээр далайлган Засгийн газрыг огцруулах уу...

УИХ-ын намрын чуулганы нээлт өнөөдөр болно. АН-ын бүлэг өчигдрөөс Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-д өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн улс төрийн шийдвэр гаргаснаа мэдэгдсэн.

Хэрэв АН-ын бүлгийн 42 гишүүн чуулгандаа суухгүй, ирц бүрдүүлэхгүй бол Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж чадахгүй гацна. Энэ ганц удаагийнх бус. Өмнө нь АН-ын бүлгийн ирцийн шахалтаас үүдэн төрийн ажил гацаж, Ерөнхий сайд Г.Занданшатар арга буюу өөрийн хүсэлтээр огцорч байсан билээ.

Энэ удаад ч АН-ын 42 гишүүн дээр МАН-ын цөөнхийн фракц нэгдвэл байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрэхгүй, Ерөнхий сайд УИХ-д өөрт нь итгэл үзүүлэх УИХ-ын тогтоолын төслийг оруулж ирэхээс өөр замгүй болох нөхцөл байдал үүсчихлээ. Хэрвээ УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэх шаардлагагүй гэж үзвэл Засгийн газар огцорно.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх