УИХ-ын 2026 оны Намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 2027 оны төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлосон юм.Үүнд,
-
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл;
-
Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл;
-
Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл;
-
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр товлосон байлаа.
Гэвч АН-ын дарга О.Цогтгэрэл дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхээс өмнө гурван хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Тэрбээр Сангийн сайд төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхдээ хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс уг асуудлыг тодруулах шаардлагатай гэлээ. УИХ-ын дарга С.Бямбацогт завсарлага авах хүсэлтийг хүлээн авч, дээрх хуулийн төсөлд гурав хоногийн завсарлага өгснөөр 2027 оны төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг гурван хоногоор хойшилж байна.
























































































