“Мал, мах хямд үнээр зарна. 300 тооны төлөг тугалтай үнээ олноор нь зарна” гэх хуурамч зар байршуулж, иргэдийг залилсан этгээдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Тухайн этгээд иргэдэд 600 сая гаруй төгрөгийн хохирол учруулсныг нь тогтоогоод байна.
Иймд иргэдийг цахим сүлжээнд мал, мах болон бусад бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хэт хямд санал болгосон зар мэдээллийг сайтар нягталж, залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг анхаарууллаа.

























































































