Японд үүссэн хар салхины улмаас МИАТ-ийн есдүгээр сарын 21-ний нислэгийг хойшлуулжээ

Хуваалцах:
Японд үүссэн хар салхины улмаас МИАТ-ийн есдүгээр сарын 21-ний нислэгийг хойшлуулжээ

Японд үүссэн хар салхины улмаас МИАТ компанийн маргаашийн буюу 2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн OM501/OM502 дугаартай нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт оруулж, нэг өдрөөр хойшилсон байна.

Энэ тухай МИАТ ТӨХК-иас гаргасан мэдэгдэлдээ "2026 оны есдүгээр сарын 22-ны өдөр OM501A нислэг Улаанбаатараас 05:00 цагт хөөрч, 09:55 цагт Нарита нисэх буудалд бууна. OM502A нислэг Нарита нисэх буудлаас 12:00 цагт хөөрч, 16:35 цагт Улаанбаатарт бууна.

Нислэгийн цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотой бусад санал хүсэлтийн талаар 11-333-999 дугаарт холбогдоно уу. Зорчигч үйлчлүүлэгч та бүхэн нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс хэрэгжүүлж буй дээрх өөрчлөлтөд хүлээцтэй хандана уу" хэмээжээ.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх