
Зэсийн үнэ үргэлжлэн өссөнөөр энэ сард шинэчилсэн бүх цаг үеийн дээд түвшиндээ дөхөөд байна. Даваа гарагт гарагт Лондоны Металлын бирж дээр зэсийн фьючерс ханш нэг хувиар чангарч, тонн нь 14,661 ам.доллар хүрсэн байна.
Үүнд хувьцаануудын ханш өсөж, газрын тосны үнэ буурсан нь голлон нөлөөлжээ. Мөн энэ долоо хоногт болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарын уулзалт зах зээлд өөдрөг хүлээлт бий болгож байна.
Есдүгээр сарын 10-нд зэсийн үнэ тонн нь 14,875 ам.доллар хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон ч АНУ металлын импортод хэзээ тариф тогтоох нь тодорхойгүй байгаагаас зэсийн үнэ эргэн тогтворжоод байгаа юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу