
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний зүгээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг ажлаа өгөхийг шаардаж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр "Хүн ам зүйн бодлогын яамыг хүний эрхийн мэдрэмжтэй хүн удирдах ёстой. Хүн амын 13 хувийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаравлан гадуурхсан түүнийг ажлаа өгөх ёстой. Засгийн газрынхаа, ард иргэдийнхээ эсрэг ажиллаж байгаа Т.Аубакир сайдыг ажлаа өгөхийг шаардаж байна" гэв.

















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








