Б.Баатарыг прокурорын гомдлоор 30 хоног цагдан хорьжээ

Хуваалцах:
Б.Баатарыг прокурорын гомдлоор 30 хоног цагдан хорьжээ
“Херо" Б.Баатарыг хэд хоногийн өмнө тагнуулынхан 15 давхрын ажлын байран дээрээс нь баривчлахаар ирж яваа. Автомашинтай жагсаалыг түүнийг зохион байгуулсан хэмээн буруутгаж, ийнхүү улс төр хийх гэлээ хэмээн УИХ-ын гишүүн асан Г.Уянга шууд дамжуулж байв. Тухайн өдөр ажин түжин өнгөрсөн ч маргааш нь Б.Баатарыг гэрээсээ гарахад нь тагнуулын арав гаруй залуус машинд суулгаж авч явсан. ТЕГ Б.Баатарыг саатуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Хялбар ажиллагааны шүүх хэлэлцээд түүнийг саатуулах шаардлагагүй хэмээн шийдвэрлэж,  хилийн хориг тавьсан юм. Шүүх хуралдаанд Б.Баатар шүүгчээсээ татгалзсан ч тус дүүргийн Ерөнхий шүүгч хүлээж аваагүй. Харин Б.Баатарыг цагдан хорих эсэхийг хэлэлцэж байх явцад "Монгол хаан" жүжгийн ерөнхий продюссер Г.Баярцэцэг болон тус жүжгийн хамт олон шүүхийн гадна ирсэн байв. Тэд Б.Баатарыг цагдан хорихгүйгээр хэргийг шийдэж болохгүй юу. "Монгол хаан" жүжиг гадаадын олон улсад тоглох захиалгатай хэмээж байв.    
Гэтэл цагдан хорих саналыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид НПГ-ын хяналтын прокурор гомдол гаргаж Дүүргийн эрүү, иргэний хэргийн Хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун үдээс хойш хянан хэлэлцээд 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Баатарыг Цагдан хорих 461 дүгээр хорих анги руу авч явжээ. 
Б.Баатарыг Эрүүгийн хуулийн 19.9-ийн үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй юм.
 
 
 
 
 
 
 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх