
ОХУ-ын Сибирийн бүс нутагт лабораторийн туршилтын явцад алдаа гарснаар аюултай байж болзошгүй халдвар алдагдсан байна. Эрхүү мужийн Шелехов хотод тахлын эсрэг судалгааны хүрээлэнгийн нэг судлаач халдварт өвчнөөр нас барсан бөгөөд тэрбээр шинжилгээнд зориулан дээж цуглуулах үеэр амьд бактери агуулсан туршилтын хуруу шилийг хагалсан гэж эмнэлгийн ажилтнуудад тодотгожээ. Сүүлийн байдлаар Эрхүү мужийн таван эмнэлэгт хөл хорио тогтоож, ойролцоох хөнгөн цагааны үйлдвэрт амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.
Түүнчлэн Монгол Улсын хилтэй ойролцоо орших Шелехов хотын захирагч Максим Модин баасан гарагт талийгаач эмчлүүлж байсан эмнэлгийг хөл хорионы улмаас хаасан гэдгийг мөн мэдээлсэн байна. ДЭМБ ОХУ-д бүртгэгдсэн уг сэжигтэй тохиолдлын талаарх тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй байна. АНУ-ын Төрийн департамент тус нөхцөл байдлыг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) болон бусад байгууллагуудтай хамтран анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгджээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу