
Ой хөвч хээрээр үзэгдсэн баавгай хоол эрж бэдрэн хотын суурьшлын бүс рүү орж иржээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Хужирбуланд байх айлд баавгай орж, 40 настай эрэгтэйг барьж, 50 орчим настай эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, уг хэрэг шөнийн 01:00 цагийн орчимд болсон бөгөөд голын эргээс 50-100 метрийн зайд байрлах, хашаагүй айлын гэрт баавгай нэвтэрчээ. Тухайн айлд эхнэр, нөхөр хоёр байсан бөгөөд баавгай гэрт нэвтрэх үед эмэгтэй нь нүүрээ самардуулсан ч амжиж зугтаж чаджээ. Улмаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Харин нөхрийг нь баавгай зууж, гэрээс нь ойролцоогоор 100 метрийн зайд авч явжээ. Тэд мал маллан амьдардаг байсан аж.
Одоогоор Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийслэлийн Байгаль орчны газар хамтран баавгайг эрэн хайх ажиллагааг эхлүүлэн ажиллаж байгаа аж.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу