Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байхаар төлөвлөжээ

Хуваалцах:
Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байхаар төлөвлөжээ

Яармагаас Хархорин худалдааны төв хүртэлх дүүжин тээврийн зорчих үнийг 1500-2000 төгрөг байхаар төлөвлөж, эдийн засгийн тооцоолол хийж байна.

Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва “Дүүжин замын тээврийн кабинуудад хүн суулгахгүйгээр элс, ус хийж даацын туршилтыг явуулж байна. Зорчих үнийг 1500-2000 төгрөгөөр төлөвлөж, эдийн засгийн тооцоолол хийж байгаа” гэв.

Яармагаас Хархорин худалдааны төв хүртэлх чиглэлд иргэдийн сэтгэл ханамж өндөр байвал Хархорин худалдааны төвөөс хотын төв хүртэл дүүжин тээврийн шугамыг үргэлжлүүлэх боломжийг судлахаар төлөвлөжээ. Улсын комисс хүлээн авсны дараа дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-наас үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байна.
Тус дүүжин тээвэр арван хүний багтаамжтай 98 кабинтай бөгөөд Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл 4.2 км урт шугамаар зорчино. Нийт 19 тулгуур багана, хоёр буудалтай бөгөөд хоёр буудлын хоорондох замыг ойролцоогоор 11 минут туулна. Мөн нэг чиглэлд цагт 2300 орчим зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Өвлийн улиралд ган татлагад мөс тогтсон тохиолдолд арилгах зориулалттай эд ангийг суурилуулжээ.

 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх