Суурьшлын бүсэд баавгай орж ирэхээс сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа

Хуваалцах:
Суурьшлын бүсэд баавгай орж ирэхээс сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа

Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу Улсын онцгой комисс хуралдлаа. Өнөөдрийн байдлаар суурьшлын бүсэд 557 хүрэн баавгай нэвтэрсний есийг нь аюулгүй болгожээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улиастайн аманд хүрэн баавгай айлын гэр рүү дайрч эрдэнэт хүний алтан амь харамсалтайгаар эрсэдсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотнын бүх хүнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирэхээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргажээ. Түүнчлэн Улсын онцгой комиссоос иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, хүрэн баавгайг аюулгүй болгох арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх