Өвөрмонголын 3400 алба хаагч хамгаалалт хийн ажилласнаар хээрийн түймрийг хил давуулалгүй тогтоожээ

Хуваалцах:
Өвөрмонголын 3400 алба хаагч  хамгаалалт хийн ажилласнаар хээрийн түймрийг хил давуулалгүй тогтоожээ
Монгол Улсын нутаг дэвсгэрт аравдугаар сарын 9-нд гарсан хээрийн түймэр БНХАУ-ын Өвөрмонголын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошуутай хил учраас Хятадын тал гал унтраах, аврах ажиллагааны мэргэжлийн алба хаагчдыг дайчлан ажиллуулжээ.
Газрын гадаргын онцлог болон салхины нөлөөгөөр гал түймэр Шилийн гол, Хянганы аймгийн хилийн шугамын зүг тархаж, Хятадын нутагт нэвтрэх эрсдэл үүсжээ. Үүний хариуд Өвөрмонголын эрх баригчид шуурхай арга хэмжээ авч, гал түймэртэй тэмцэх мэргэжлийн анги болон орон нутгийн гал унтраах багуудыг хил дагуу хэсэгчилсэн зохион байгуулалтаар ажиллуулсан байна. Алба хаагчид галын тархалтыг хязгаарлах, шатамхай материалыг цэвэрлэх, хамгаалалтын зурвас гаргах, шаардлагатай тохиолдолд шуурхай унтраах зорилгоор эргүүл, хяналт хийжээ.
Аравдугаар сарын 13-ны мэдээллээр, Өвөрмонголын талаас 3400 гаруй мэргэжлийн алба хаагч хэд хоногийн турш хамгаалалт зохион байгуулсны үр дүнд түймрийг хил давуулахгүй тогтоон барьжээ. Тухайн өдрийн 11:00 цагийн байдлаар хилийн дагуух харагдах бүсэд ил гал, утааны голомт үлдээгүй бөгөөд түймэр Хятадын нутагт нэвтрээгүй, хүний амь нас эрсдээгүй гэж мэдээлсэн байна.
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх