
Өнөөдрийн байдлаар орон нутаг болон улсын тусгай хамгаалалттай газарт нийт 997 баавгай суурьшлын бүсэд үзэгджээ. Тэдгээрийн 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байсан бол сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх нь нэмэгджээ.
Мөн иргэдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор есөн аймаг, нийслэлд нийт 38 хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах зөвшөөрөл олгосон байна
Үүнээс:
1. Хэнтий аймаг: 11 баавгай (одоогоор зургааг аюулгүй болгосон)
2. Сэлэнгэ аймаг: зургаан баавгай, (одоогоор хоёрыг аюулгүй болгосон)
3. Хөвсгөл аймаг: гурван баавгай (одоогоор хоёрыг аюулгүй болгосон)
4. Дархан-Уул аймаг: гурван баавгай, (хоёр хорогдол) төмөр замд дайруулсан
5. Увс аймаг: гурван баавгай (одоогоор хоёрыг аюулгүй болгосон)
6. Завхан аймаг: гурван баавгай (одоогоор хоёрыг аюулгүй болгосон)
7. Төв аймаг: гурвн баавгай (одоогоор хоёрыг аюулгүй болгосон)
8. Нийслэл (Улаанбаатар): гурван баавгай (одоогоор нэгийг аюулгүй болгосон)
9. Архангай гурван баавгай (одоогоор нэгийг аюулгүй болгосон) буюу одоогийн байдлаар Хэнтий, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Булган, Архангай, Нийслэл нь холбогдох байгууллага болон цагдаагийн хяналт дор 20 баавгайг аюулгүй болгосон байна.
Засгийн газраас баавгайтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд унтуулгын буу, сум худалдан авах шийдвэр гаргаж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн. Мөн галт зэвсэг ашиглах эрх бүхий албан хаагчдыг дайчлан ажиллуулж, ан агнуурын тусгай зөвшөөрөлтэй анчидтай хамтран ажиллаж байна. Баавгайн халдлагаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор зайлшгүй арга хэмжээ авч, баавгайг устгасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зохицуулалт бий.
Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу баавгайн халдлагад өртөж амь насаа алдсан иргэний ар гэрт олгох нөхөн төлбөрийн асуудлыг хуулийн хүрээнд шуурхай нэгтгэн шийдвэрлэхээ мэдэгдлээ.




