
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат "Годрон өвчин хяналтад орсон. Ямаа устгах процесс явж байна. Нөхөн төлбөрийн асуудлыг ирэх долоо хоногоос ярина. Өнгөрсөн долоо хоногоос вакцин хийх ажил эхэлсэн. 1.5 сая тун годронгийн вакцин үйлдвэрлэж бэлэн авах чигтэй ажиллаж байна.
Өвчин хаанаас гарсан зэрэг асуудлыг ТЕГ, хууль хяналтын байгууллага шалгаж байна. Одоогоор 11-12 мянган ямаа устгасан. Нөхөн төлбөрийн хэмжээг тооцож байна. Ерөнхий сайд "Малчдаа эхлээд бодно. Үүний дараа буруутай этгээдүүдээс нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулъя" гэсэн. Тиймээс хуулийнхан буруутай этгээдийг тодорхойлох, тодруулах, олох ажлаа шуурхайлахыг үүрэгдсэн" гэлээ.




