Ц.Даваацэрэнг суллаж, зорчих эрхийг гурван жилээр хязгаарлав

Хуваалцах:
Ц.Даваацэрэнг суллаж, зорчих эрхийг гурван жилээр хязгаарлав

Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг өөрчилжээ. Анхан шатны шүүхээс Ц.Даваацэрэнд зургаан жил, есөн сарын хорих ял оноосон бол давж заалдах шатны шүүхээс Ц.Даваацэрэнг “Ачит-Ихт” ХХК-д давуу байдал олгосон, Хонконг болон АНУ-аар дамжуулан мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдэлд гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.  

Харин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, удирдах дээд байгууллагын шийдвэргүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” ХХК-д шилжүүлсэн гэм буруутайд тооцжээ. Түүний эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гурван жилийн хугацаанд гарах эрхийг хязгаарласан байна. Хорих ялыг ийнхүү өөрчилсөнтэй холбоотойгоор Ц.Даваацэрэнг ШШГЕГ-ын Цагдан хорих төвөөс суллажээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх