З.Мэндсайхан: 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 10 хувиар нэмж, дунджаар 1.3 сая төгрөг болгоно

Хуваалцах:
З.Мэндсайхан: 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 10 хувиар нэмж, дунджаар 1.3 сая төгрөг болгоно

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны Төсвийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын 2027 оны улсын төсвийг эцэслэн баталлаа. 

Үүний дараа Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газар 2027 оны төсвийг өргөн барихдаа эдийн засгийг өсгөж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, бизнесийнхээ орлогыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг иргэддээ бодитоор мэдрүүлэхэд чиглэсэн төсвийн бодлогыг боловсруулж, өргөн барьсан. Ирэх онд иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд боловсролын хөгжлийг хүртээмжтэй болгох, зам, орон сууц зэрэг дэд бүтцийн салбарыг онцгойлон дэмжихээр төсвийг боловсрууллаа. 

Арваннэгдүгээр сарын 1-нээс ахмадуудынхаа тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн бол 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс дахин арван хувиар нэмэгдүүлнэ. Ингэснээр ахмадуудын тэтгэвэр дунджаар 1.3 сая төгрөг болно" гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх