С.Цэнгүүн: Хятадаас нүүрс худалдаж авч өвөлжих гэж байгаа улс ийм үрэлгэн байж болох уу!

Хуваалцах:
С.Цэнгүүн: Хятадаас нүүрс худалдаж авч өвөлжих гэж байгаа улс ийм үрэлгэн байж болох уу!
Монгол Улсын 2027 оны улсын төсвийг УИХ өнөөдөр баталсан билээ. Энэ талаар гишүүд байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Чуулган дээр үг авч чадсангүй. Өнөөдөр улсын төсвийг 41,5 их наядаар батлав. Энэ жил шинээр энд тэнд соёлын төв барьж яах вэ, ядаж тог цахилгаанаа тасалдалгүй болгоё гэхэд амьдрал мэдэхгүй гэж дайрсаар:
- Соёлын яам нь 319 тэрбум төгрөг
- Эрчим хүчний яам нь 261тэрбум төгрөг
Ач холбогдол, эрэмбэ байхгүй. Хятадаас нүүрс худалдаж авч өвөлжих гэж байгаа улс ийм үрэлгэн байж болох уу. Эрчим хүчний салбарын засвараа хийж чадахгүй байж, урдаас элдэв том мега төслүүд хийнэ гэж ам таглана.
Харин Засгийн газар гурван их наяд иргэддээ тараагаад, 41 их наяд дотроо гишүүдийн тойргын төслүүдийг оруулж, хэл амгүй батлуулж авах бодлогоо сайн хэрэгжүүллээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн ирэх оны гурав, дөрөвдүгээр сард энэ мөнгөө тараах болов уу гэж бодож байна. Ингээд чөтгөрийн тойрог үргэлжилнэ. Төгрөг цаас болно, иргэд улам ядуурна, чадалтай залуус нь улсаасаа дайжна, сонгууль харин сайхан болоод дуусна. Хэлэх муу үг олдохгүй юм…хэмээн бухимдав.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх