
![]()
ОБЕГ-ын Шуурхай удирдлагын төвд өчигдөр буюу энэ сарын 20-нд галын дөрвөн дуудлага ирсэн байна.
Тухайлбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн интернейшнл” компанийн агуулахад гал гарсныг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид унтраажээ. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Яргайтын богинын зусланд иргэн Н-ийн байшин, дөрөвдүгээр хорооны 20 дугаар байрны 53 тоотод иргэн О-ийн байр шатсаныг Онцгой байдлын найман албан хаагч унтрааж, таван иргэнийг угаартахаас хамгаалсан байна. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн 19 дүгээр гудамжид иргэн Э-ийн байшинд гал гарсныг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж унтрааж чаджээ.
ОБЕГ-ын зүгээс иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандан галын аюулгүй байдлаа бүрэн хангахыг анхааруулав.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу