Т.Даваасамбуу


HP компьютерийн эрэлт буурч, 4-6 мянган ажилтнаа цомхотгоно

hi

HP компани персонал компьютерийн эрэлт огцом бууралт ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул гурван жилийн дотор ажиллах хүчнийхээ бараг 10 хувийг цомхотгохоор төлөвлөж байна гэж мэдэгдлээ. HP-ийн хэлснээр цомхотгол болон бусад зохицуулалтын урьдчилсан зардал нь ойролцоогоор 1 тэрбум доллар болно гэв. HP компани 2022 оны 4-р улирлын санхүүгийн тайлангаа зарласны дараа цомхотгол хийх тухай зарлалаа. Санхүүгийн тайлангаас харахад энэ улиралд компанийн орлого өмнөх оны мөн үеэс 11.2%-иар буурч, 14.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. HP мөн дөрөвдүгээр улиралд төлбөр тооцооны зардлаас болж бага хэмжээний цэвэр алдагдал хүлээсэн гэдгээ ч мэдэгдсэн юм. Хэдхэн хоногийн өмнө HP-ийн өрсөлдөгч Dell Technologies компани персонал компьютерийн эрэлт цаашид ч удаашралтай байх тухай мэдэгдэл хийсэн. Dell Даваа гаригийн орой гуравдугаар улирлын нийт орлого өмнөх жилийнхээс 6 хувиар буурч, зөөврийн компьютер, ширээний компьютерын борлуулалтын хэмжээ өмнөх жилийнхээс 17 хувиар буурсан тухай хэлсэн юм. Бусад технологийн компаниудад ч бас энэхүү нөлөөнд өртөж байгаа бөгөөд Чип үйлдвэрлэгч Intel нь зардлаа бууруулах хүчин чармайлт гаргаж байгаа боловч персонал компьютерийн эрэлт огцом буурсантай тэмцэхийн тулд хөрөнгөө хураах талаар бодож байна. AMD мөн энэ сард PC-ийн эрэлт сул байх гэж таамаглаж байгаа аж.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1