
Судалгаанд хамрагдсан тагтаануудыг жижиг хайрцганд байлгаж, хорт хавдартай хөхний эдийн зураг байршуулсан мэдрэгчтэй дэлгэцэн дээр тагтааны тэжээл түрхэхэд, тагтаа яг хавдартай хэсгийг нь төвөггүйхэн олж тоншиж байсан байна. АНУ-ын Айова мужийн их сургуулийн эрдэмтдийн хэлж байгаагаар судалгаанд хамрагдсан тагтаанууд хорт хавдар илрүүлэхдээ 85 буюу түүнээс хувийн үзүүлэлт гаргаж байсан, зарим нь бүр рентген зураг харж байгаад 60-80 хувь зөв тогтоож байжээ. Хамгийн гол нь судалгаанд хамрагдсан тагтаанууд 15-хан хоногийн “сургалтанд хамрагдсан” байгаа юм. Тэгэхээр тагтаа шувууг удаан хугацаанд сургаж гаршуулвал ямар үр дүн гарах нь ойлгомжтой бизээ.
Английн агаарын чанарын төхөөрөмж зохион бүтээгч, эрдэмтэн Пьер Дукесной: “Хүмүүс асуух байх л даа. Яагаад зүгээр дрон төхөөрөмж биш тагтаа ашиглаж байгаа юм бэ гэж. Ид оргил цагийн үед бол бид хичнээн төхөөрөмж ашиглаад ч хол явахгүй, ганц хоёр цаг л болно шүү дээ. Харин энэ тагтаанууд хотын нэг өнцгөөс нөгөөг хүртэл маш хурдан ниснэ. Дээрээс нь тэд олуулаа. Тийм учраас л бид ийм үүргэвчтэй тагтаа гаргасан юм”
Хэдийгээр Лондон хотын тал бүрт байршуулсан агаарын бохирдол хэмжигч төхөөрөмж үүргээ сайн гүйцэтгэдэг ч, ингэж “амьд ажилтантай” болсноор агаарын чанарын мэдээг хотын өнцөг булан бүрээс шүгэл үлээгээд л мэдчих боломжтой болох нь ээ. Өнөөдөр агаарын бохирдлын улмаас ганцхан Лондон хотод л гэхэд 9400 орчим хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэсэн тооцоолол гараад байгаа, тэгэхээр Их Британичууд нийслэл Лондон хотын оршин суугчдын хувьд чимээгүй тахал болоод байгаа агаарын бохирдолтой маш сонгодог аргаар тэмцэхийг зорьж байна.
Б.Амар




Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу