
Хичээл сургууль амармагц зуны улиралд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгддэг. Гэхдээ жилийн дөрвөн улиралд гудманд бохь, үлгэрийн ном, машины үнэртүүлэгч, самар зэргийг зардаг нэг хэсэг хүүхдүүд бий. Эдгээр хүүхдүүдийн ихэнхи нь суралцахын хажуугаар ажил хийдэг. Эцэг эх, амьдралын нөхцөл бололцооноосоо хамарч хөдөлмөр эрхлэх, ямар нэгэн байдлаар мөнгө олох арга замыг эрэлхийлдэг юм.
Нийт ажил эрхэлж байгаа хүүхдүүдийн 90 орчим хувь нь өрхийн бизнест тусалж цалин хөлсгүйгээр ажилладаг бол, 10 орчим хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Мөн цөөн бус тооны хүүхэд насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байранд, уртасгасан цагаар, эсвэл хүнд, хортой нөхцөлд ажилладаг байна.
МОНГОЛ УЛС ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ
2012 оноос эхлэн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Гэвч статистикийн байгууллагын судалгаагаар хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо дунжаар жил бүр 100 мянга орчим байдаг.
2012 оны хүүхдийн хөдөлмөрийн үндэсний түүвэр судалгаагаар нийт ажил эрхэлж байгаа хүүхдийн 60,2 хувь нь эрэгтэй, 40 орчим хувь нь эмэгтэй байж.
Хүүхдийн төлөө олон төрийн бус байгууллагууд байдаг ч үнэн хэрэгтээ хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авч, эцэг эхэд нь ухамсарлуулах арга хэмжээг тууштай хэрэгжүүлдэггүй. Яагаад чухам цөөн гэж байна гэхээр иргэдээс асуухад “мэдэхгүй” гэж хариулт өгч байгаа нь ажлын үр дүн юм.
ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙГ МӨЛЖИХӨӨ ЗОГСООЁ !!!
Б.Туул





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу