МЭДЭЭМОНГОЛДОО

Эмэгтэй хүний цүнхний бактерийн хэмжээ 00-ын суултуурынхтай ижил

Хуваалцах:
Эмэгтэй хүний цүнхний бактерийн хэмжээ 00-ын суултуурынхтай ижил
Эмэгтэйчүүдийн гар цүнх нь бактерийн агууламжаараа дунджаар нэг суултууртай ойролцоо байдаг тухай эрдэмтэд олж мэджээ. Их Британийн байгууллагынхан таван гар цүнх тутмын нэгд шинжилгээ хийсэн байна. Цүнхэнд гарын тос, энгэсэг, элдэв тос наалдсан байдаг. Гар цүнхээ ойр ойрхон цэвэрлээгүйн улмаас эдгээр тос нь нян болж үрждэг бөгөөд хэмжээгээр ариун цэврийн өрөөний суултуурын нянтай тэнцэж байгаа аж. Гэр ахуйн ариун цэврийн судалгааны байгууллагын техникийн менежер Петер Барратт “Гар цүнх бол эмэгтэйчүүдийн чухал хэрэглээ. Гэвч ариун цэврийнасуудлаар тааруу үнэлгээ тавихад хүрч байна. Цүнхний дотор, гадна, оосорт хийсэн шинжилгээгээр тэнд нянгийн хэмжээ өндөр байгааг тогтоосон” гэжээ. Эмэгтэйчүүдийн гар цүнхэнд агуулагдаж буй нян нь хэвийн хэмжээнээс гурав дахин их байгаа аж. Тиймээс ариун цэврийн мэргэжилтнүүд гар цүнхээ хамгийн багадаа 7-10 хоног тутамд угааж, ариутгалтын бодис ашиглахыг зөвлөсөн байна. Б.Учрал

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих