МЭДЭЭЭНТЕРТАЙМЕНТ

Өргөдөл хэрхэн гаргах вэ?

Хуваалцах:
Өргөдөл хэрхэн гаргах вэ?
Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сайтад нэгэн уншигчаас өргөдөл хэрхэн бичих вэ? Өргөдлийг хэдий хугацаанд шийдвэрлэдэг вэ? Гэсэн байна.
  • Өргөдөл гэж юу вэ?
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулинд зааснаар өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болох бөгөөд бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг хэлнэ.
  • Өргөдөл бичихэд юуг анхаарах ёстой вэ?
Өргөдөл гаргагч нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 8.1-т зааснаар Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль, бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалж болохгүй гэдгийг анхаарах ёстой.
  • Өргөдөлд тавигдах шаардлага
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 101-т тусгагдсанаар Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно. 10.2.Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана. 10.3.Өргөдөл, гомдол гаргахад энэ зүйлд зааснаас бусад зүйл шаардахыг хориглоно.
  • Өргөдлийг хэдий хугацаанд шийдвэрлэх ёстой вэ?
  1. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.
  2. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих