Ерөнхий сайд У.Хүрэлсүх ба түүний нөхөд, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдтой удтал хэлэлцэсний эцэст засгийн газрыг бүрдүүлэх нэрсийг тодорхой болгосон аж. Ингэхдээ М.Энхболд нэр бүхий 6-н хүнээ сайдад нэр дэвшүүлсэн байна. Харин тэдгээрийн цөөнгүй хүнийг У.Хүрэлсүх дэмжихээс татгалзсан сурагтай.
Сайд нарынхаа нэрсийг өнөө маргаашгүй УИХ-д өргөн барих бололтой. У.Хүрэлсүхийн хувьд өмнөх засгийн газрыг огцруулахад өөрийнх нь талд ажиллаж гарын үсэг зурсан гишүүдээсээ дагнан Засгийн газраа байгуулах бодолтой байсан нь тодорхой.
Мэргэжлийн засгийн газар огцорч ийнхүү "Ардын" засгийн газар нэртэй шинэ танхим ажилдаа орох гэж байна.
Ямартай У.Хүрэлсүхийн байгуулж буй Ардын Засгийн Газар 100 хувь давхар дээлтэй байхаар зурагдаж байна. Энэ тухайгаа Ерөнхий сайд УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хурал дээр “Засгийн газраа хүчтэй, УИХ болон Ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж асуудлаа шийдвэрлүүлж чаддаг байгаасай гэж хүсч байна. Иймээс парламентын Засгийн газар байх болов уу” гэж санаа оноогоо илэрхийлж байсан.
Ингээд Үг үйлдэл, хариуцлага ёс суртахуун тэдэнд хэр байхыг цаг хугацаа харуулна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ:
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын залуус Шадар сайдыг хурцлан Мэргэжлийн ЗГ-ыг огцруулсан билээ. Өмнөх ЗГ-аас 1 ч сайдыг улираан ажиллуулахгүй гэдгээ мэдэгдсэн У.Хүрэлсүх үнэнч залуусаа парламентад ажиллахыг хүссэн байна. 2020 оноос өмнө Засгийн газар огцорвол МАН-ыг удирдах дараагийн ээлж хэмээн тэднийг харж, бэлтгэж байгаа юм.
1. Шадар сайд О.Содбилэг
2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
3. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
4. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл
6. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
7. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
8. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
9. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Л.Энх-Амгалан
10. Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
11. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
12. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
13. Барилга хот байгуулалтын сайд Г.Тэмүүлэн
14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
15. Эрүүл мэндийн сайд Ц.Цогзолмаа