МЭДЭЭУЛС ТӨР

Оюутолгойн гэрээг эргэн харъя

Хуваалцах:
Оюутолгойн гэрээг эргэн харъя
Оюутолгой бол 79 тэрбум паунд зэс, 45 сая унц алтны нөөцтэй дэлхийд томд тооцогдох зэс алтны нөөцтэй орд.  2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газар “..Айвенхоу майнз Монголиа инк..” ХХК-тай оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар тус ордын ашиглалт эхэлсэн. Гэвч энэ хугацаанд Монгол улс уг ордоос ашиг хүртэж чадав уу ? Оюутолгойн ордыг ашиглах гэрээг байгуулах үед буюу 2009 онд МАН-ын дарга, Ерөнхий сайд байсан С.Баяр засгийн эрхийг удирдаж тухайн үедээ Монгол улсын цаашдаа хөгжих эх үүсвэр тавигдаж, монгол хүн бүр эх орондоо хүн шиг амьдрах боломж нээгдлээ хэмээн мэдэгдэж байсан. Уг гэрээг байгуулахын тулд “..Айвенхоу майнз Монголиа инк..” ХХК – д  зориулж хэд хэдэн хуулийн заалтыг өөрчлөн гэнэтийн ашгийн татварыг тэглэж, ашигт малтмалын роялтиг бууруулах зэргээр байж болох бүхий л хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн. Оюутолгойн гэрээтэй холбоотой өөр нэгэн хүн нь сангийн сайд асан С.Баярцогт оюутолгой ордны гэрээ бол Монголд ямар ч эрсдэлгүй  гэрээ бид энэхүү гэрээг хийхдээ ямар ч алдаа гаргаагүй хэмээн мэдэгдэж байсан.  Монголын үндэсний радио телевизээр С.Ганбаатартай ч мөн адил энэ сэдвээр мэтгэлцэж дэлхийд байхгүй тооцооллоор бодож Оюутолгой ордын гэрээний ашгийг гарган харуулж байсан цаг саяхан мэт. 2009 онд тус гэрээг хийсэн хэдэн нөхдүүд тэлээгээ тасартал баяжин Монголын ард түмний амьдрал улам л доройтсоор байна. Н.Алтанхуягийн засгийн газрын үед болсон хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж байгаатай холбогдуулж Оюутолгойн төсөлд санхүүгийн шалгалт оруулсан аж. Татварынхан бүтэн жил үргэлжилсэн шалгалтаар ноцтой зөрчлүүд илрүүлсэн. Тодруулбал: Монгол улсад огт хийгдээгүй, гадаадад хийгдсэн хөрөнгө оруулалт, байшин барилга мөн монголд бүртгэгдээгүй гадаад улсад байгуулсан төлөөлөгчийн газрын зардлууд, Лондонд байрлах толгой компанийн зардлуудыг ч Монгол улс төлөх зээлд оруулсан байсан талаар мэдээллэж байсан. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулж Н.Сайханбилгийг шинэ сайдаар өргөмжилсөн бөгөөд төд удалгүй Н.Сайханбилгийн засгийн газар Оюутолгойн далд уурхайн ашиглалтын гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингээд бид дэлхийд гайхагддаг ордыг Риотинто хэмээх бүлэглэсэн байгууллагад зараад зогсохгүй Монгол улс 2025 он хүртэл Оюутолгойгоос ямар ч ашиг хүртэхгүй нь тодорхой болсон. Иймд эрх бүхий албан тушаалтан, шийдвэр гаргагчид оюутолгойн гэрээг эргэн харж алдаатай зүйлийг засах нь зөв юм.

М.Хишигдэлгэр


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих